САНХҮҮГИЙН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 326 дугаар тогтоолын дагуу суманд санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан дараах ажлын сул орон тоо гарсан:

Үүнд:

1. Төрийн сангийн мэргэжилтэн /Албан тушаал ТЗ-3/

2. Нягтлан бодогч /Албан тушаал ТҮ-7/

Төрийн захиргааны албан хаагчын ажлын байрны зарыг Аймгийн Төрийн албаны Зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлнэ.

Нягтлан бодогч нарыг сумын Засаг дарга, Аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга нартай  зөвшилцөн томилох болно.