Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт болов

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах сумын ажлын хэсгийн зүгээс төсөвт байгууллагуудын архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудад Архивын тухай хууль, албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, стандартын талаар сургалтын 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдөр сумын Засаг даргын албан өрөөнд зохион явуулав.

            Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Бибигүл “Архив, албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, стандартын тухай” Дотоод ажил, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн “Захирамжлалын бичиг баримтанд тавигдах шаардлага, хууль зүйн үндэслэл” сэдвээр тус тус сургалтыг зохион байгуулав.