2015 оны 07 дугаар сарын ажлын мэдээлэл

ХОВД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2015 ОНЫ  7 ДУГААР САРЫН  МЭДЭЭ

 

 

2015.07.24                                                                                                            Дунд ус

           

            Нэг: Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл.

Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүллээ.Наадам тэмдэглэн өнгөрүүлэх үеэр ямар нэгэн зөрчил гараагүй болно.Баяр наадмын зардалд нийт 6000,0 мянган төгрөг зарцууллаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ирж ажиллан сумын архив бичиг хэргийн хадгалалт хамгаалалт, албан хэрэг хөтлөлтийн талаар шалгалт хийлээ.Шалгалтаар гарсан алдаа дутагдалд зөвлөгөө өгөн арга зүйн удирдлагаар ханган хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Баруунсалаа багийн Давдаг хэмээх зуслангийн чиглэлийн давааны зам үер усны улмаас их хэмжээгээр эвдэрсэн тул Засаг даргын Тамгын газрын ажилчид, дүйцүүлэх албаны цэргүүд, нутгийн ард иргэд хамтран зам засах ажлын зохион байгууллаа.Нийт 5 орчим км зам засах ажилд нийт 45 иргэн оролцлоо.Цаашид уулын бүсийн замуудыг засах ажлыг шат дараатайгаар хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хоёр :Санхүү,татварын хүрээнд 

Санхүүгийн дэмжлэг 70039,4 төгрөг авч 76039,4 төгрөг зарлагадав.Өглөг 10100,0 байна.Үүнээс Хүн эмнэлэг 4,2 сая төгрөг цалингийн өр, эмийн өглөг 5,9 сая төгрөг байна.Орон нутгийн татварын орлого 18,6 мянган төгрөг орсон байна.

Гурав :Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлого, газрын харилцааны хүрээнд:

Дунд ус багийн Замын худгийн аманд ВО52 өвчин гарсантай холбогдуулан уг нутаг дэвсгэрийн ойр орчмын бэлчээрт сумын Засаг даргын А/101 захирамжийн дагуу 7 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож ажлын төлөвлөгөө гарган өвчинтэй тэмцэх заавар тарааж биелэлтийг ханган ажиллаа.Уг хугацаанд нийт 1826 малд галзуугийн вакцин таригдав.Үүнээс үхэр 1231, ямаа 595 байв.

Баянбулаг багийн Зүүн Зуслан гэдэг газар зусч байгаа малчдаас тугал ихээр өвдөж байна гэсэн дуудлагын дагуу очиж өвдсөн тугалнаас дээж авч аймгийн мал эмнэлгийн оношлогоо ариун цэврийн лабораторт шинжилгээ хийлгэхэд үхрийн дуут хавдар өвчин гэсэн онош гарсаны дагуу уг нутаг дэвсгэрийн малчин айлуудын тугал бярууг вакцинжуулав.

Соёлын өвийн бүртгэл тооллого хийх аймгийн ажлын хэсэгтэй сумын байгаль хамгаалагч болон соёлын төвийн эрхлэгч нар хамтран тооллого хийлээ.Нийт 185 хиргэсүүр, 100 хадны зураг, 5 хүн чулуу, 25 буган хөшөө, 1 дөрвөлжин булш бүртгэлд авч  байршил тогтоох багжаар солбицол тогтоон фотожуулан план зураг үйлдлээ.

Байгаль орчны сайдын тушаалын дагуу тарвага агнах, худалдаалах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.Одоогоор зөрчил гараагүй байна.   

Дөрөв:Боловсрол, соёлын талаар:

Ардын Хувьсгалын 94 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Соёлын төвөөс бэлтгэсэн тоглолтыг ард иргэдэд сонирхуулан Улаанбаатар хотод сурч байгаа оюутан залуучуудын “Далий сэтгэж даам амьдар” хошин тоглолтыг зохион байгууллаа.

Сумын орон нутгийн хөгжлийн сангаар 15 сая төгрөгний өртөгтэй хөгжим тоног төхөөрөмж авахаар “Ховд оргил” компанитай гэрээ хийсэний дагуу хөгжим тоног төхөөрөмжийг сумын ажлын хэсэг албан ёсоор хүлээн авлаа.

Тав:Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:

Энэ сард хэвтсэн өвчтөн 21 байна.Үүнээс дотор 15, òºðºõ 1, õ¿¿õýä 5 байв.Нас баралт 2.

Ирсэн дуудлага 27.Үүнээс ойр 9, алсын дуудлага 18 байлаа.

           Сумын төвийн болон Багуудаар явж вакцин тарив нийт 41 хүүхдүүд вакцинд хамрагдсан  ба D-аминдэм 32 хүүхдүүд уусан байгаа. Хөтөлбөрийн хүрээнд “ Тэгш дүүрэн , Халдварт бус өвчинээр нийт   55 хүнд сургалт хийж мөн багуудаар явж сургалт хийсэн .

Өргөдөл гомдол 1 ирсэн шийдвэрлэсэн байгаа.

Зургаа:Өргөдөл гомдлын талаар:

Засаг даргын Тамгын газарт энэ сард өргөдөл гомдол ирээгүй байна.

 

                                             

 

МЭДЭЭ НЭГТГЭСЭН:

Байгаль орчны хяналтын

улсын байцаагч                         ш.айбол