УИХ-ын гишүүн Д.Батцогт, аймгийн Засаг дарга сумд ажиллаа

2015 оны 03 дугаар сарын 19-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Батцогт, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан сумын ард иргэд, хөдөлмөрчтэй уулзалт зохион байгуулав.УИХ-ын гишүүн Д.Батцогт УИХ-аас шинээр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Монгол хэлний тухай хууль бусад эрх зүйн актууд, тэдгээрийн ач холбогдол, хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв.Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар товч тайланг тавив.УИХ-ын гишүүн Д.Батцогт "Наурыз баяр"-т 500,0 мянган төгрөг хандивлав.