2015 оны 3 дугаар сарын ажлын мэдээлэл

ХОВД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2015 ОНЫ  3 ДУГААР САРЫН  МЭДЭЭ

 

 

2015.03.24                                                                                                            Дунд ус

           

Нэг. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл.

Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нар Баянбулаг, Цагаанбургас, Баруунсалаа, Улаанбураа багуудад ажиллаж МАА-н хаваржилтын байдал, 2014 онд аймаг, сумаас хэрэгжүүлсэн ажил, 2015 онд төлөвлөсөн ажлуудыг танилцуулав.Нийтдээ 4 багийн 288 өрхөөр орж 500 ш гарын авлага, материал тарааж санал бодлыг нь сонссон.Мөн сумын 2014 оны ажлын талаарх мэдээллийг “Монгол заман” сонинд нийтлүүлж 500 ширхэгийг сумын айл өрхүүдээр тараасан.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг сумын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулж арга хэмжээний зардалд ЗДТГ-аас 120000 төгрөг зарцуулав.Улаанбураа багт эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.

Засаг даргын зөвлөлийн хурлыг 2 удаа хуралдуулж 2015 оны төсөвт тодотгол хийх, Засаг даргын зөвлөлийн ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах, сумын сайн малчин, тэргүүний тариаланч, 9 алдартан, тэргүүний баг байгууллага, баг, алдарт уяач, унаач хүүхэд шалгаруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Аймгийн цэргийн штабтай хамтран Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах өдөрлөг зохион байгуулж 9 иргэнээс цэргийн алба хаасан лавлагаа гаргуулах тухай өргөдөл хүлээн авч 14 иргэнд цэргийн үүрэгтний үнэмлэх олгов.Мөн сургуулийн ахлах ангийн сурагчдад монгол цэргийн тухай лекц уншив.

Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийв.

“Эрх зүйн мэдээллийг иргэн бүрт” аян зохион байгуулах ажлыг хэсэг, удирамж, хөтөлбөрийн дагуу хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулж байна.

Наурыз баярын арга хэмжээнд 3720,0 мянган төгрөг зарцуулав.Энэхүү арга хэмжээ орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, арилжааны ХААН банк, аймгийн ЗДТГазар, аймгийн МАН-ын хороо, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар дэмжин ажилласан.УИХ-ын гишүүн Д.Батцогт, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нар сумын иргэдтэй уулзалт хийж УИХ-ын бодлого шийдвэр, 2014 оны бүтээн байгуулалтын талаар танилцуулав.  

Сум хөгжүүлэх сангаар 2 иргэнд 10 сая төгрөгийн сантехникийн үйлчилгээ, мотоцикль сэлбэг засвар үйлчилгээ төслүүдэд зээл олгов.

Шинээр 6 иргэн ажлын байртай болсон.

Хоёр.Нийгмийн хамгааллын хүрээнд

Хүүхэд, аж байдлын судалгааг гаргаж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст хүргүүлсэн.

Алдарт эхийн одон шинээр авах  эхчүүдийн баримт бичгийг бүрдүүлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгдчдээр батлуулан аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. I-р зэрийн одонд 5 эх, II-р зэрийн одонд 16 эх нийт 21 эхийн материалыг хүргүүлсэн.

Наурыз баярын уралдааны үед хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байдалд хяналт тавьж уралдааныг амжилттай зохион байгууллаа. Даага 28, их нас 44 уралдаж давхардсан тоогоор 48 унаач хүүхэд хурдан морь унасан.

Амьжирааг дэмжих зөвлийн хуралыг хийж байнга асаргааны тэтгэмжид 6 хүүхэд, 3 иргэн, 2 ахмад настанг нэмж оруулсан. Мөн 18 нас хүрээгүй байхад бүтэн өнчин болсон 1 иргэнд 18-24 насанд олгох нэг удаагийн тэтгэмжид нэрийн дэвшүүлсэн.

Гурав:Санхүү,татварын хүрээнд 

Санхүүгийн дэмжлэг 142295,3 төгрөг авч 152295,3 төгрөг зарлагадав.Өглөг 3486,3 байна.Үүнээс ЗДТГазар 286,3, Хүн эмнэлэг 3200,0 төгрөг байна.Орон нутгийн татварын орлого 324,2 мянган төгрөг орсон байна.

Дөрөв:Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлого, газрын харилцааны хүрээнд:

Энэ сард газрын харилцаатай холбоотой 19 өргөдөл хүсэлт хүлээн авлаа.Газар өмчлөх эрх салгуулж 12 иргэний газар өмчлөх эрх нь нээгдэв.Газар эзэмших эрх шилжүүлсэн 3, гаар тариалангийн болон өвөлжөө хаваржааны зориулалтаар нийт 10 иргэнд Засаг даргын захирамжаар гэрчилгээжүүлэв.1 иргэний хүсэлтээр газар эзэмших эрхийг хүчингүй болгов.5 өргөдөл шийдвэрлэх шатанд байна.

Баянбулаг багийн Ноён худаг гэдэг газарт тэмээ үхсэн талаар мэдээлэл авсаны дагуу багийн Засаг дарга болон тус багийг хариуцсан малын эмч н.Шайзадад мэдэгдэж яаралтай арга хэмжээ авахуулж сумын Засаг даргын захирамжаар 21 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоож өвчинтэй тэмцэх заавар, хязгаарлалтын бүсийн зураглал, ажлын төлөвлөгөө гарган ажиллав.

Одоогийн байдлаар төллөвөл зохих нийт 53169 хээлтэгчээс тэмээ 13, үхэр 44, хонь 13233, ямаа 28750 төллөж төл бойжилт 90 хувьтай байна.   

Наурыз баярыг тохиолдуулан сумын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран бүх нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.Цэвэрлэгээг 20-тын зохион байгуулалтаар хийж идэвх санаачлага гаргасан 1 хорьтыг шалгаруулан Засаг даргын өргөмлөл 80,0 мянган төгрөгөөр урамшуулав.

Улаанбураа багт буюу ойн сан бүхий газар хяналт шалгалт хийлээ.Хяналт хийх явцад нойтон мод огтлон гэрийн мод бэлдэж байсан Мянгад сумын харьяат иргэн н.Бөхчулуунд хуулийн хариуцлага оногдуулан бэлдсэн модыг нь хураан улсын орлого болголоо.

Тав:Боловсрол, соёлын талаар:

Сургуулийн удирдлагууд багш, ажилчдад 4 удаа яриа хийж сургалт хүмүүжлийн ажлын талаар хэлэлцэв.

Ховд аймгийн норвегийн тусламжийн байгууллага, аймгийн боловсрол соёлын газар, хүүхдийн төлөө хэлтэсээс мэргэжилтнүүд ирж сургуулийн дотуур байрны сурагчдын нөхцөл байдалтай танилцаж сумын хүүхэд хамгааллын баг болон дотуур байрны хамт олонд хүүхэд хамгааллийн үйлчилгээний талаар сургалт зохион байгуулав.

Төгсөх ангиудаас “ЭЕШ-9” урьдчилсан шалгалт авч хүүхдүүдийн гараа, түвшинг тодорхойлж цаашид хэнд яаж анхаарах, юуг сайжруулах талаар хэлэлцэж ажиллав.

Сургуулийн мэргэжлийн багш нар болон бага ангийн багш нарын заах аргын нэгдэл хуралдаж нэгдэл бүрийн ололт амжилт, анхаарах зүйлс, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр хэлэлцэн ажиллаж байна.

Бага ангийн нийт багш нар цөм хөтөлбөрийн хүрээнд Прогресс сургуулийн сурагчдад 6 төрлийн хичээлээр хичээл зааж аймгийн төвийн багш нартай туршлага солилцож Н.Бахатхан багшийн заасан байгалийн ухааны чиглэлээр 1-р байр эзэлж УБ хотод туршлага солилцохоор явсан болно.

Хичээлийн 2-р улиралд “Дунд усны давалгаа”-100 домборын чуулга, шатар, даам, дүрслэх урлаг, үндэсний бөхийн, тогыз хумалах, бие биелгээ, цаасан урлал, дууны, хөгжмийн дугуйлангууд тус тус тогтмол хичээллэж сурагчдын мэдлэг, оюуныг сайжруулж байна.

Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд шатрын дугуйлангийн сурагчдыг сайтар бэлтгэл хангаж оролцуулсанаар 2б ангийн сурагч В.Мадина алтан медаль, 2а ангийн Х.Хумырбек алтан медаль, 10б ангийн сурагч Ө.Бахберген алтан медаль, 9б ангийн сурагч М.Алтанбек алтан медаль,2б ангийн сурагч Е.Жанерке хүрэл медаль, 5б ангийн сурагч М.Хурманбек алтан медаль, 5а ангийн сурагч С.Гылымбек мөнгөн медаль, 3а ангийн сурагч Х.Нурдаулет мөнгөн медаль, 10б ангийн сурагч С.Адилбек мөнгөн медаль, 9б ангийн сурагч Ө.Нурбахыт хүрэл медаль, 10б ангийн сурагч Х.Ахжархын хүрэл медаль, 3а ангийн сурагч Р.Бирганым мөнгөн медаль тус тус хүртэж багаараа 1-р байр эзэлж цом, өргөмжлөлөөр шагнагдав.

Аймгийн аварга шалгаруулах даамны тэмцээнд амжилттай оролцон 2б ангийн сурагч В.Мадина алтан медаль, 2б ангийн сурагч Е.Жанерке мөнгөн медаль, 2а ангийн сурагч Х.Хурманбек хүрэл медаль, 7а ангийн сурагч Б.Марзия алтан медаль, 10б ангийн сурагч Х.Нурбек алтан медаль, 5б ангийн сурагч М.Хурманбек мөнгөн медаль, 5б ангийн сурагч М.Мейрамбек хүрэл медаль тус тус хүртэж багаараа нэгдүгээр байр эзлэн цом, өргөмжлөлөөр шагнагдав.

Ховд аймгийн хүүхдийн төлөө хэлтэсээс зохион байгуулсан “Дуулах өв” дууны тэмцээнд 3а ангийн сурагч Р.Бирганым 5-р байр эзэлж, 10а ангийн сурагч М.Күнтуган, 7а ангийн сурагч М.Серикгүл нар амжилттай оролцлоо.  

Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Уран жиргээ-2015” шүлгийн уралдаанд бэлтгэж аймагт оролцох хүүхдүүдийг тодруулав.Энэ уралдаанд бэлтгэл бүлгийн 25 хүүхэд, ахлах бүлгийн 20 хүүхэд, дунд бүлгийн 14 хүүхэд давхардсан тоогоор 59 эцэг эх оролцов.

Аймгийн боловсрол соёлын газар, хүүхэд хөгжлийн хэлтэс, УИХ-ын гишүүн С.Бямбацогт ивээн тэтгэн явуулсан Босоо заяат монгол-5 тэмцээнд 6 хүүхэд оролцон Х.Бегжанат 1-р байр эзлэв.

Зургаа:Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:

         Ховд сумын  Эрүүл мэндийн төвд  энэ сард хэвтэж эмчилгээ хийлгэсэн   18 өвчтөн байна. Үүнд

  • Дотрын тасагт –14 хүн
  • Хүүхдийн тасагт 2- хүүхэд
  • Эмэгтэйчүүдийн тасагт- 1
  • Төрөх-1
  • Халдварт -0
  • Нас баралт -0

Ирсэн дуудлага бүр цаг алдалгүй очиж одоогоор Эмт  энэ сард алсын болон ойрын дуудлага  21 байна. 

  • Үүнээс ойрын дуудлага –9
  • Алсын дуудлага-12 байна.

Мөн  товлолын дагуу 4 хүүхдүүдийг вакцинд хамруулсан ба , Д аминдэмийг нийт 42 хүүхэдэд тараагдсан  байна.

Хөтөлбөрийн хүрээнд чийрэгжүүлэлтийн талаар   Наурызын баярын үед тэмцээн явуулсан ба ард иргэд идэвхтэй оролцов.

Өргөдөл гомдол ирээгүй байна.

Долоо:Өргөдөл гомдлын талаар:

ЗДТГазар нийт 8 өргөдөл хүлээн авсан байна.Үүнээс тусламж хүссэн 2, чөлөө хүссэн 2, ур чадварын нэмэгдэл хүссэн 1, сумын аваргаар шалгаруулах тухай 1, тамхи зарах зөвшөөрөл хүссэн 1, ажилгүй байсан хугацааны мөнгө олгох тухай 1 өргөдөл байна.Тусламж хүссэн 2 өргөдлийг Засаг даргын захирамжаар тусламж үзүүлсэн.Чөлөө хүссэн 2 өргөдлийг ЗДТГ-ын даргын тушаалаар чөлөө олгосон.Сумын аваргаар шалгаруулах 1 өргөдлийг сумын 9 алдартанаар тодруулж, ажилгүй байсан хугацааны мөнгө олгох тухай 1 өргөдлийг Хүүхдийн цэцэрлэгт шилжүүлж, тамхи зарах зөвшөөрөл олгох тухай 1 өргөдлийг Засаг даргын захирамжаар шийдсэн.Замын зардал хүссэн 1 өргөдөл шийдвэрлэх шатанд явж байна.

 

 

 

 

 

 

                                              МЭДЭЭ НЭГТГЭСЭН:

Байгаль орчны хяналтын

улсын байцаагч                         ш.айбол

 

ХЯНАСАН:

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                        Х.ӨНЕРХАН