"Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэв.

Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга, Боловсрол  газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Олззаяа, Норвегийн тусламжийн байгууллагын нийгмийн ажилтан Б.Баямбасүрэн, боловсрол газрын дотоод ажил Өлзий нарын бүрэлдэхүүнтэй ажлын манай суманд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ажиллаа.

Хүүхдийн эрхийн хамгаалах өдрийг угтаж сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан, сургуулийн дотуур байрны багш, үйлчлэгч ажилтан нарт "Хүүхэдтэй хэрхэн харьцах вэ  ? сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулж, сургалтанд нийт 18 багш ажилчид хамрагдав.Сургуулийн насны сурагчдын эцэг, эхчүүдийн дунд хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцийг сурталчлах хууль эрх зүйн "Дэвжээ" тэмцээнийг зохион байгуулж нийт 5 оролцож,эхний 1-3 байрыг шагнаж урамшуулав.