Батлан хамгаалах үйл ажиллагаа, зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг сурталчлах ажлын хэсэг сумд ажиллаа.

Аймгийн цэргийн штабын дарга н.Эрдэнэчулуун ахалсан ажлын хэсэг 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөрт сумд ажиллаа.Дараах арга хэмжээг суманд зохион явууллаа. Монгол цэрэг-Дэлхийн цэрэг сэдэвт лекцийг 12 жилийн ахлах ангийн 53 сурагчдад уншиж, видео кино үзүүлж тэдний эх оронч үзэл, цэргийн түүхийн тухай асуулт хариултыг зохион байгуулж мэдээлэл өгөв.

Мөн Цэргийн алба хаасаны архивын лавлагаа олгох талаар зөвлөгөө өгч, иргэдийн бүрдүүлсэн материалыг хүлээж авах ажлыг зохион байгуулав.18 нас хүрсэн залуучуудыг цэргийн үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулсан байна.Орой 18-21 цагийн хооронд "Эх орон-Эр цэрэг" сэдэвт "Үлээвэр найрлал хөгжим"-тэй нийтийн бүжиг болов.