2015 оны 2 дугаар сарын ажлын мэдээлэл

ХОВД СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2015 ОНЫ  2 ДУГААР САРЫН  МЭДЭЭ

 

 

2015.02.24                                                                                                            Дунд ус

           

Нэг.Сумын ИТХ-ын мэдээлэл:

            Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг хоёр удаа хуралдуулсан.Хуралдаанаар 4 асуудал хэлэлцсэн.Засаг даргаас өргөн мэдүүлсэн зарим иргэдийг төрийн одон медальд тодорхойлох саналыг дэмжсэн тогтоол гарсан.Үүнд Р.Хасымханыг Монгол улсын Гавьяат мал зүйч цол олгуулах, А.Санах, Л.Надмид, Ш.Дүйсенбай нарыг Алтан гадас одонд тодорхойлох саналыг дэмжив.

            Хоёр: Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаарх мэдээлэл.

Засаг даргын Тамгын газрын аппаратын хурлаар дотоод журам шинэчлэх, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцэж батлав.

Төсвийн шууд захирагч, төрийн жинхэнэ албан хаагчтай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулав.

Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав.

Засаг даргын шуурхай яриаг 3 удаа хийж цаг үеийн асуудлаар хэлэлцэж холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өгөв.

Багийн Засаг дарга нарын сургалт семинарыг зохион байгуулж 2-р сард өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийг тооцож 3-р сард хийх ажлын чиглэлийг тодорхойлов.

Монгол улсын 3 сая дахь иргэний чацуутанд хүндэтгэл үзүүлэв.

Аймгийн сайн малчин, тэргүүний тариаланчаар шалгарсан иргэдэд хүндэтгэл үзүүлэв.

Сар шинийн баяр тохиолдуулан 55-с дээш 22 ахмад настанд хүндэтгэл үзүүлэв.Хүндэтгэлийн арга хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгөөс 301100 төгрөг зарцуулав.Мөн аймгийн халамж үйлчилгээний хэлтэсээс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийн дагуу МЭҮТ-ын малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнээр Бердитилеу овогтой Тойлатыг томилгоожуулан баталгаажуулав.

2015 оны бүтэц орон тоо, цалингийн санг үндэслэн МЭҮТ-ын бэлчээр газар тариалан, жижиг дунд үйлдвэр хоршооны асуудал хариуцсан ажилтанг ажлаас нь чөлөөлж, бусад албан тушаалтнуудын цалинг шинэчлэн тогтоов.

2014 оны үр дүнгийн гэрээний биелэлт, төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 3 албан тушаалтанд зэрэг дэв олгуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлав.

Шилэн дансны тухай хуулийн дагуу вэб сайтад тавигдах мэдээллийг төсөв төрийн сангийн мэргэжилтэн, хууль эрх зүй дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нарт хариуцуулан гүйцэтгүүлж байна.Төсөвт бүх байгууллагуудад төсвийн талаарх мэдээллийг байршуулсан болно.

Монгол улсын Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж, хэмнэлтийн горимд шилжих тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ЗДТГ-ын санаачилсаны дагуу МАА-н 3 багт сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нараар ахлуулсан ажлын хэсэг “Морио унаж төрийн үгийг түмэнд хүргэе” уриан доор багуудын зүг хөдлөв.

Нээлттэй хаалганы өдөр, иргэдээ сонсох өдөр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг сумын ИТХ-аар батлуулан баг, байгууллагуудад хүргүүлж хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.  

Шинээр 5 иргэн ажилд орсон.Үүнээс шинээр ажлын байр 2, түр 2, бүр 1 иргэн ажлын байртай болсон.Ажил хайгч иргэнээр 3 иргэн бүртгүүлсэн.

Гурав.Нийгмийн хамгааллын хүрээнд

2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн 7б ангид суралцдаг манай сумын Улаанбураа багийн иргэн Бахытжол овогтой Халибекийг тус сумын Норжинхайрхан багийн Засаг дарга ангид нь байхад зодсон тухай мэдээллийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.Энэхүү мэдээллийг шалгах ажлын хэсэг гарч ажиллаа. Ажлын мөрөөр сумын Хүүхэд хамгааллын хамтарсан баг хуралдаж хүүхдийн эрхийг сэргээх тухай шийдвэрийг холбогдох байгууллагад хүргүүлсэн.

Сумын төвд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрүүдийн эзэдтэй Засаг дарга, хэсгийн төлөөлөгч, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн нарын хамт уузалт хийж цаашид хамтран ажиллах тухай хэлэлцээр хийлээ.

Амьжирааг нь дээшлүүлэх шаардлагатай 14 өрхийг сонгон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст дэлгэрэнгүй судалгааг хүргүүлсэн.

Шинэ төрсөн 8 хүүхэд бүртгүүлсэн ба үүний 5 эрэгтэй, 3 охин хүүхэд байна.

Нас баралт 2.Үүнд 1 эрэгтэй, 1 эмэгтэй байна.Шилжин явсан 8 том хүн, 8 хүүхэд, шилжин ирсэн 2 том хүн.Хурууны хээ өгсөн 11 иргэн, иргэний үнэмлэх олголт 15 иргэн, дахин гэрчилгээ олголт 6 иргэн байна.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хуралдааныг 2 удаа хийсэн.Жирэмсэн 12 эхэд хувийн хэрэг нээсэн.Алдарт эхийн 1-р одон авдаг 173 эх, 2-р одон авдаг 221 эхийг бүгд 394 эхийн мэдээллийг ХҮМ программд бүрэн шивж оруулсан.

Нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тэтгэвэр тогтоож, 2 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгмийн даатгалд шилжүүлсэн.

ХААН банкаар нийт 153 хүний тэтгэвэрт 26371153 төгрөг, Төрийн банкаар 117 хүний 26077726 төгрөгний тэтгэвэр, оршуулгын зардал 2 иргэнд тус бүр 620,0 мянга нийт 1240,0 мянган төгрөгийг нийгмийн даатгалын сангаас олголоо.

Сумын төвд нохой устгах ажил зохион байгуулж 22 нохой устгалаа.

Дөрөв:Санхүү,татварын хүрээнд 

Санхүүгийн дэмжлэг 151223,9 төгрөг авч 151223,9 төгрөг зарлагадав.Өглөг 1447,5 байна.Үүнээс ЗДТГазар 286,3, Хүн эмнэлэг 1000,0, Соёлын төв 161,2 төгрөг байна.Орон нутгийн татварын орлого 57,4 мянган төгрөг орсон байна.

Тав:Хөдөө аж ахуй, байгаль орчны бодлого, газрын харилцааны хүрээнд:

Арьсны урамшууллын материал нийт 314 хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдийн жагсаалт, квитанцыг үдэж ҮХААГ хүлээлгэж өглөө.

Иргэн ААН, байгууллагаас гэр бүлийн хэрэгцээ, өмнө нь дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх, газар тариалан, өвөлжөө, хаваржаа, ойжуулалт, газар эзэмших эрх шилжүүлэх, газрын маргааны нийт 61 өргөдөл хүсэлт хүлээн авч 29 өргөдлийг Засаг даргын захирамжаар шийдвэрлэн гэрчилгээжүүлэн улсын бүртгэлд бүртгэв.Газрын маргаантай холбоотой 1 иргэний өргөдөлд Засаг даргын албан тоотоор хариу хүргүүлэв.Үлдсэн 31 өргөдөл шийдвэрлэх шатандаа явагдаж байна.

Зургаа:Боловсрол, соёлын талаар:

Сургуулийн 2 ангийн ширээ сандалыг шинэчилж сурагчдын тав тухтай сурах боломжийг бүрдүүлэв.

Сургуулийн хими, физикийн лабораторийг иж бүрэн шинэ тоног төхөөрөмжтэй болгож сурагчдын мэдлэгийг туршилтаар бататгах сургалтын орчин бүрдлээ.

Дотуур байрны багш, сургуулийн нийгмийн ажилтан нар багш ажилчдад гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулав.Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гаргаж аймгийн Онцгой байдлын хэлтэст хүргүүлэв.

“Дуслыг хураавал далай Дуулсаныг хураавал эрдэм” сургуулийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн багш, сурагчдын сэтгэлийн бэлэг хөдөлгөөн өрнүүлж сургуулийн 34 сурагчдад сэтгэлийн бэлэг гардууллаа.

Соёлын төв 2 сард хийх ажлын төлөвлөгөөний дагуу Гэгээн Валинтины өдөр болон оюутан залуучуудын амралт чөлөөт цагт зориулан 4 удаа үдэшлэг зохион байгуулав.

Пентатоник 2011 хүүхэд залуучуудын дууны уралдааны тэргүүн байрын шагналт Б.Досулан, М.Нурсултан, Х.Күнтуган нарын тоглолтыг бэлтгэж сумын төвд 2 удаа, Буянт суманд 1 удаа, Ховд аймагт 1 удаа тус тус тоглолт хийлээ.    

Долоо:Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:

Энэ сард хэвтсэн өвчтөн 35 байна.Үүнээс дотор 25, хүүхэд 8,  эмэгтэйчүүд 2 байв.

Ирсэн дуудлага 33.Үүнээс ойр 11, алсын дуудлага 22 байлаа.

А,Д аминдэм 27 хүүхдэд тарааж товлолын дагуу 7 хүүхдийг вакцинд хамруулав.

Өргөдөл 1 ирсэн.Ажил хүссэн уг өргөдөл шийдвэрлэх шатанд явж байна.

Найм:Өргөдөл гомдлын талаар:

ЗДТГазар нийт 4 өргөдөл хүлээн авсан байна.Үүнээс зээлийн тухай 1, гэрээ хийх тухай 1, тусламж хүссэн 1, арга хэмжээ авах тухай 1 өргөдлийг Засаг даргын захирамжаар тусламж үзүүлж, зээлийн тухай өргөдлийг эзэнд нь хариу төлөх боломжгүй байна гэж амаар өгч, гэрээ хийх тухай өргөдлийг бичиг баримт нь дутуу болохоор эзэнд нь буцаасан, арга хэмжээ авах тухай өргөдөл шийдвэрлэх шатанд явж байна.

 

 

                                              МЭДЭЭ НЭГТГЭСЭН:

Байгаль орчны хяналтын

улсын байцаагч                         ш.айбол

 

ХЯНАСАН:

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ДАРГА                        Х.ӨНЕРХАН