Морио дээдэлж, төрийн үгийг түмэн хүргэх ажлын хэсэг хөдөө баг руу хөтөллөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилагыг хэрэгжүүлэх төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зорилгоор хөдөөгийн МАА -н багуудад ажлын хэсэг морьтой  2015 оны 02 дугаар сарын 25 -аас  3 сарын 01-ны хороонд ажиллахаар сумаас хөтлөв. Баруунсалаа багийн ажлын хэсгийг ЗДТГ-ын дарга Х.Өнерхан, Улаанбураа багт сумын ИТХ-ын дарга Х.Тилеухан, Баянбулаг багт Засаг даргын орлогч К.Алманбек, Цагаанбургас багт Засаг дарга Ш.Ерболат тус тус ахлав.

Ажлын хэсэг хөдөөгийн иргэдэд сумын ажлын мэдээлэлийг танилцуулах, сурталчлах, санал бодлыг сонсох ажлын хүрээнд ажиллах ба иргэдэд нэн хэрэгцээт мэдээлэл өгөх нийт 354 гарын авлагыг өрх бүрээр тараах ажлыг зохион байгуулах юм