Том төрөөс ухаалаг төр лүү

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай 2013 оны 52/32 дугаар зөвлөмжийн дагуу сумын нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулж, хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэлийг ханган 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг 1. Ухаалаг төр-төрийн үйлчилгээ / төрийн байгууллагуудад ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх нь/, 2. Ухаалаг төр-эдийн засаг, санхүү, бүтээн байгуулалт, 3. Ухаалаг төр- иргэний нийгмийн байгууллага, 4.Ухаалаг төр-нийгмийн хөгжил гэсэн 4 салбараар зохион байгуулж, салбар тус бүрээр саналаа гарган салбар хуралдаанд оролцогчдоор үнэлүүлэн эрэмбэлүүлж, салбар хуралдаануудаас нийт 61 санал гарснаас 23 саналыг нэгдсэн хуралдаанд танилцуулав.