ХОВД СУМЫН ИРГЭНИЙ ТАНХИМЫН МЭДЭЭЛЭЛ

                                                                                  Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 04-р сарын 04.-ны өдийн 32 тоот тогтоолоор сумын  ИТХ-ын дэргэд “Иргэний танхим”-ыг байгуулан, ажиллах журмыг баталсан. 2014 оны 2 дугаар сараас эхлэн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд ажиллаж байсан Дотоод ажил, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнг сумын ИТХ-ын бүтэц оронд шилжүүлэн Иргэний танхим хариуцсан хурлын ажилтангаар томилон ажиллуулж байна.

Орон нутгийн Иргэний танхимын зорилго бол тухайн нутаг орны тулгамдсан асуудлаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад үйлчлэх явдал юм.

“Иргэний танхим”-ны ажлын албанаас  Олон нийттэй хийх уулзалт 1 удаа, нээлттэй хэлэлцүүлэг 4 удаа, хууль эрх зүйн сургалт 2 удаа тус тус зохион байгуулав.

Нэг. Хэлэлцүүлэг

Иргэний танхимаар УИХ-аар хэлэлцэгдэж буй Нийтийн зар мэдээний тухай хууль, Шилэн дансны тухай хууль,Засаг захиргааны нэгжээс нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох тухай хуулиудын төслийг иргэдээр хэлэлцүүлэн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилсан.

Мөн “Архигүй, тамхигүй Ховдчууд “ хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэгт 69 иргэн оролцож өөрийн санал бодлоо тусган, тайланг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэв.

“Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлгийг 2014 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгуулав.Хэлэлцүүлэгт нийт 50 хүн хамрагдав. Хэлэлцүүлгийг асуудал оруулагч тал сумын Засаг даргын Тамгын газар зохион байгуулав. Хэлэлцүүлэгт оролцогчдыг мандатын өнгөөр ялгаж  хуваарлав.

1.Ухаалаг төр-Нийгмийн байгууллага , 2. Ухаалаг төр-Төрийн үйлчилгээ, 3. Ухаалаг төр-Санхүү, эдийн засаг, дэд бүтэц , 4. Ухаалаг төр-нийгмийн хөгжил гэсэн 4 хэсэгт хувааж бүлгүүдийн саналыг бичүүлж авч , нэгдсэн хэлэлцүүлэгт оруулж хэлэлцүүлэн саналыг нэгтгэв.

Хэлэлцүүлэгээс дараах саналууд гарсан:

1. Одоогийн парламентын засаглалыг халж, Ерөнхийлөгчийн засаглалтай болох

2. Боловсролын салбарт үнэлгээний системийг боловсронгуй болгох

3. Сумын Засаг даргын эрх хэмжээг нэмэгдүүлэх /томилгоо сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилж, хариуцлага тооцох эрх хэмжээтэй байх/

4. Төрийн албанд намаар талцах явдлыг арилгах зэрэг саналууд гаргасан.

Сумын Засаг даргын Тамгын газраас сумын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд иргэдийн дунд “Хоггүй, цэвэр ногоон орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийт 22 хүн хамрагдав. Хэлэлцүүлгээс дараах саналууд гарч, үүнийг иргэдэд уриалга болгон хүргүүлсэнХашаа барихад аль болох чулуугаар барихгүй блок, банз модоор барих , мөн багийн Засаг дарга, Байгаль орчны байцаагч нарт ажиллаа сайжруулах, хог хаягдал ил задгай асгасан иргэнийг заавал торгуулийн арга хэмжээ авч байх зэрэг саналууд гарсан.

Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор “Хоггүй сум болох” 2 сарын аян зохион байгуулах сумын Засаг даргын захирамж гаргаж хэрэгжүүлж ажиллаж байна. Үүгээр айл, өрх болгонд муу усны цооногтой болох, хогийн тогтоосон түр цэгтэй болгох, орчны цэвэрлэгээ хийх тухай хугацаатай 2014 оны 6 дугаар сарын 20-ны дотор хийж гүйцэтгэхийг анхааруулж мэдэгдэх хуудас тараасан.Сумын Засаг даргын Тамгын газраас эвдэрсэн зам, сумын хогийн цэгийн тэлэлтыг зогсоох зорилгоор 2.3 сая төгрөгөөр түрдэг трактор 2 хоног ажилуулсан.

Аймгийн Хууль зүйн хэлтсээс ирүүлсэн “Согтууруулах ундааны хяналтын тухай” хуулийн төслийг 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Иргэний танхим”-д хэлэлцүүлэг зохион байгуулж , нийт 13 иргэн оролцов.Хэлэлцүүлгээс гарсан саналыг аймгийн Хууль зүйн хэлтэст хүргүүлсэн

 

Олон нийттэй хийсэн уулзалт

2014 оны 04 дүгээр сарын 02-оос 10-ны өдрүүдэд сумын ИТХ-ын ажлын албанаас ИТХ-ын нарийн бичгийн дарга, иргэний танхим хариуцсан ажилтан нар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хийгдэх төсөл, арга хэмжээнд иргэдээс санал өгөхөд мэдээллээр хангахаар зорилгоор хөдөөгийн 4-н багийн иргэдэд уулзалтыг  зохион байгуулав.Нийт 38 иргэн уг арга хэмжээнд хамрагдав.

Уулзалтаар иргэдэд Төсвийн тухай хуулийн дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар ажил үйлчилгээ хийх, ямар үйл ажиллагаанд зарцуулахыг хуулиар хориглосон тухай гарын авлага 120 ширхэг бэлтгэн тарааж, үүнийг нэг бүрээр тайлбарлаж өгч, иргэдийн санал бодлыг сонсож, сонирхсон асуултанд хариулт өгч ажиллав.

Гурав. Сургалт

Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдөр “Иргэний танхим”-д зохион байгуулав.Сургалтаар багийн ИНХ-аас гарах тогтоол шийдвэрийг хэрхэн хууль зүйн үндэслэлтэй төлөвлөх, гаргах, гаргасан шийдвэрээ бүртгэж баталгаажуулах, хуралдааныг хэрхэн сайн удирдаж явуулах зэрэг чиглэлээр сургалт зохион байгуулав.Сургалтын ач холбогдол багийн ИНХ-ын дарга нарт тогтоол шийдвэрээ бүртгэх дэвтэр тарааж, багийн ИНХ-ын эрх хэмжээнд хамааралтай хууль тогтоомжийн гарын авлагыг сумын ИТХ-ын ажлын албанаас бэлтгэж өгөв.Сургалтанд 5-н багийн 5 багийн ИНХ-ын нар оролцов.2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Иргэний танхим”-д Сумын 12 жилийн ахлах сургуулийн 8-11 дүгээр ангийн 85 сурагчдад Согтууруулах ундааны хор уршиг, гэмт хэрэг зөрчил гэж юу вэ гэсэн сэдвээр  сургуулийн нийгмийн ажилтан, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, захиргааны хариуцлагын тухай хуулиар Хэсгийн цагдаа Б.Сейл, Тамхины хяналтын тухай хуулийн хүрээнд сумын ГХУСАЗСалбар зөвлөлийн нарийн биягийн дарга Т.Далелхан нар тус тус сургалт явуулав.