Эрхэм зорилго: Иргэддээ тулгуурласан, чадвартай, хариуцлагатай нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлэх.

ИТХурлын 2014 онд зохион байгуулсан ажлын тайлан

1.Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд:

  • Сумын ИТХ-ын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 68 заалт бүхий боловсруулж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжүүлж ажиллав.
  • Төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцсийн байдлаар тооцоход 62 ажил хэрэгжиж, 6 тасарч, хэрэгжилт 91,5% биелэлтэй байна.

УИХ-ын Тамгын газар, Аймгийн ИТХ, НҮБ хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2014 оны 03 дугаар сарын 17,18,19 өдрүүдэд зохион байгуулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сургалтанд сумын ИТХ-ын  17 төлөөлөгч, ажлын албаны ажилтнуудыг  хамруулав.

2014 оны 02 дугаар сард Цагаанбургас багийн малчдын өвөлжилт, аж байдалтай танилцах, санал бодлыг сонсох ажлаар 3 хоног ажиллав. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 2014 онд 10 удаа хуралдуулж, 36 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тогтоолын шийдвэрийн биелэлтийг тооцож ажиллаа. 2014 онд ИТХ-ын ээлжит 7-р хуралдааныг/4-р сарын 21 нд/ ээлжит бус хуралдааныг /7-р сарын 17 нд/ тус тус хуралдуулж сум , орон нутагт тулгамдсан 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Уг хурлаар “Сумын 70 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөө ,ЗДТГ-ын 2013 онд хэмнэгдсэн зардал батлах,”Нөхөрлөлд газар эзэмшүүлэх, 2014 оны ГЗБ төлөвлөгөө, сумын ЗД-ын ХАА-салбарын тухай илтгэл,зарим газрыг Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах асуудлыг шийдвэрлэсэн. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, төлөөлөгчдийн хурлаас гарсан тогтоол шийдвэр, багийн ИНХ-ын хурлын ажлын мэдээллийг иргэдэд хүргэх ажлын хүрээнд сумын ИТХ-ын мэдээллийн самбарыг хийлгэж тогтмол шинэчилж ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар улс орны хөгжлийг ардчилсан шударга зарчимд чиглүүлэх бодлогын хүрээнд хууль эрхзүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх, шударга, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, ард иргэдээ байнга сонсдог байхын тулд Иргэний танхимийг улс, аймгийн хэмжээнд сум, дүүрэг бүрт байгуулж байна.Манай сум 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс иргэний танхимд 15 сая төгрөг төсөвлөж, дараах тоног төхөөрөмж авсан болно.10 ширээ, 20 сандал, зургийн аппарат, проектр, зөөврийн самбар,2ш скайтелийн модемь, 2 принтер,1 шкаф , 2 зөөврийн компьютер, тус тус авч тохижуулсан болно.

 Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 04-р сарын 04.-ны өдийн 32 тоот тогтоолоор сумын  ИТХ-ын дэргэд “Иргэний танхим”-ыг байгуулан, ажиллах журмыг баталсан. 2014 оны 2 дугаар сараас эхлэн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд ажиллаж байсан Дотоод ажил, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнг сумын ИТХ-ын бүтэц оронд шилжүүлэн Иргэний танхим хариуцсан хурлын ажилтангаар томилон ажиллуулж байна.  “Иргэний танхим”-ны ажлын албанаас  Олон нийттэй хийх уулзалт 1 удаа, нээлттэй хэлэлцүүлэг 4 удаа, хууль эрх зүйн сургалт 2 удаа тус тус зохион байгуулав. Багийн ИНХ-ын дарга нарыг чадавхжуулах сургалтыг 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдөр “Иргэний танхим”-д зохион байгуулав.

Сургалтаар багийн ИНХ-аас гарах тогтоол шийдвэрийг хэрхэн хууль зүйн үндэслэлтэй төлөвлөх, гаргах, гаргасан шийдвэрээ бүртгэж баталгаажуулах, хуралдааныг хэрхэн сайн удирдаж явуулах зэрэг чиглэлээр сургалт зохион байгуулав.Сургалтын ач холбогдол багийн ИНХ-ын дарга нарт тогтоол шийдвэрээ бүртгэх дэвтэр тарааж, багийн ИНХ-ын эрх хэмжээнд хамааралтай хууль тогтоомжийн гарын авлагыг сумын ИТХ-ын ажлын албанаас бэлтгэж өгөв. 

Сумын ИТХ-ын төлөөлөгчид иргэд, сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан  санал, гомдлыг хүлээн авах, холбогдох албан тушаалтанд асуулга тавьж шийдвэрлүүлэх  ажлыг Улаанбураа багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч К.Алманбек, А.Хуантхан, Х.Жаукар нар ажил хэрэг болгон ажиллаж байгаа явдал нь НӨУЁБ-ын иргэх холбоо, иргэдийн санал бодлыг сонсох,  иргэдэд төрийн үйлчилгээ хүргэхэд тус дөхөм болж байна. Улаанбураа багийн төвд  2014 оны 02 дугаар сарын 14 нд “Эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх” зөвөлгөөнийг зохион байгуулсан байна.

Үүнд: Сумын эмэгтэйүүдийн холбооны дарга Б.Жайланхан, ЭХ-ны тэргүүлэгч, албан бус боловсролын багш Б.Толганжан, ЖДҮХөдөлмөр хариуцсан А.Дария нар урилгаар оролцсон байна. Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээг Улаанбураа багийн төвд зохион байгуулсан байна. Улаанбураа багт 2014 оны 11 дүгээр сарын 6-8 өдрүүдэд ИТХ-ын төлөөлөгч К.Алманбек, Х.Жаукар нар ажиллаж иргэдийг эрүүл мэндийн үзлэг хамруулж, санал бодлыг сонсов.