Эрхэм зорилго: Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ, Засгийн газраас гарч буй хууль тогтоомжид нийцүүлэн төрийн үйлчилгээг ард иргэдэд чанартай ил тод, тэгш хүргэж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, хувь хүмүүс өрх гэрүүдэд өөрийгөө тэтгэн хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг хамгаалах.

 

Монгол улсын үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 64.4 дэхь заалт, Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтад Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтооно гэж заасны дагуу  “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаар тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын  1 дүгээр зүйлийн " ....  3001-5000 хүртэл хүн амтай суманд 13 орон тоотой байна" гэсний   дагуу аймгийн Засаг даргын 2009 оны 13 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог 13-аар тогтоосон . Монгол Улсын Их хурлаас Монгол мал хөтөлбөр батлан гаргасны дагуу сумдад мал эмнэлгийн үржлийн нэгж байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар тогтоол гарч 2 орон тоогоор нэмэгдүүлэн бүтэц орон тоонд өөрчлөлт орсноор 15 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах болсон. 2014оны байдлаар Тамгын газрын бүтэц орон тоонд ажиллаж байгаа албан тушаалтнуудаас улс төрийн албан тушаалтан 2, төрийн жинхэнэ албан хаагч 8, төрийн үйлчилгээний албан хаагч 7 байна. 

Сумын Засаг даргын Тамгын газар дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг

  • Харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах;
  • Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах;
  • Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
  • Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;
  • Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
  • Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
  • Тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж аж ахуйн талаар үйлчлэх.