Уул хангай газар шороо, эртний уламжлал, удам судраа түшин буурал дээдсийн үеэс өнөөг хүртэл зузаан түүхийг үлдээж ирсэн гал халуун сэтгэлттэй, авъяаслаг, хөдөлмөрч, эх оронч, баатарлаг ард түмний өлгий нутаг Ховд сум маань цэцэглэн хөгжиж, ард иргэдийнх нь амьдрал дэвжин дээшилж байна.

    Түмэн олны минь амжилтаас өртөөлөн усан могой жилдээ айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж бүр шинэ санаачлага өрнүүлэн сум орноо хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах их бүтээн байгуулалтын ажил хүлээж байна.

Нутгаас төрөн гарсан улсын олон хөдөлмөрийн баатрууд, улс, аймаг, сумын сайн малчид, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хөдөлмөр бүтээлийг хүндэтгэж байдаг. Усан могой жилдээ бороо хур цагтаа орж, цэцэг ногоо дэлгэрч, арвай буудай ургаж, мал сүрэг таргалж, сүү сааль элбэг, ард иргэдийн сэтгэл нь амар амгалан байж амжилт бүтээл арвин, тэгш дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ИТХ-ЫН ДАРГА                      Х.ТИЛЕУХАН      ЗАСАГ ДАРГА                         Ш.ЕРБОЛАТ