Шилмэл малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах тухай

Шилмэл малын үзэсгэлэн худалдаа

зохион байгуулах тухай

 

 

2015-08-13                                                 А/115                                          Дунд ус

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “А” заалт, Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.11 дэхь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Монгол мал үндэсний хөтөлбөр, малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах, малын ашиг шимийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Шилмэл малын үзэсгэлэн худалдаа” зохион байгуулсугай.

 

2.Шилмэл малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Дарга: А.Арбол-Засаг даргын орлогч

Гишүүд:Х.Шайзада-Шөкелай мал эмнэлгийн захирал

              М.Бердихан-Ах тал мал эмнэлгийн захирал

                        Ш.Дүрэмхан-МАА-н үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл

                                                                          хариуцсан мэргэжилтэн

              Б.Тойлат-Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан

                                                                          мэргэжилтэн

              К.Сатибалды-Соёлын төвийн багш

              Х.Хайрлыс-Бес казына мал эмнэлгийн захирал

              Багийн Засаг дарга нар

 

3.Шилмэл малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хөтөлбөр гаргаж, чанартай зохион байгуулахыг ажлын хэсэг /А.Арбол/-д үүрэг болгосугай.

 

4.Шилмэл малын үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааны болон шагналын зардалыг оорн нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөр арга хэмжээний зардлаас тооцож гаргахыг  санхүүгийн албаны дарга Д.Жолды , ня-бо Т.Алия нарт  зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                              Ш.ЕРБОЛАТ