Ажлын хэсэг байгуулах тухай

Ажлын хэсэг байгуулах тухай

2015-07-06                                                      А/104                                

 

Архивын тухай Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэхь заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч Х.Өнерхан-Засаг даргын Тамгын газрын дарга

Нарийн бичгийн дарга Б.Бибигүл-Архив, бичиг хэргийн эрхлэгч

Гишүүд:Я.Өмирхан-12 жилийн сургуулийн захирал

              Х.Бэрхбол-Эрүүл мэндийн төвийн эрхлэгч

              Т.Амангельд-Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч

              Х.Аманбол-Соёлын төвийн эрхлэгч

              Г.Айнаш-12 жилийн сургуулийн бичиг хэрэг хариуцсан ажилтан

              И.Алпамыс-Соёлын төвийн бичиг хэрэг хариуцсан ажилтан

              Х.Гүлнар-Эрүүл мэндийн төвийн бичиг хэрэг хариуцсан ажилтан

2.Хууль зүйн сайдын баталсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх үзүүлэлт, аргачлал”-ын дагуу байгуулагадаа салбар ажлын хэсэг байгуулж, удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган улсын үзлэгийн  бэлтгэл ажлыг ханган зохион байгуулж, сумын Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                      Ш.ЕРБОЛАТ