Баруун салаа баг


 

Ховд сумын Баруунсалаа багийн товч танилцуулга

Манай баг нь 2013 оны 11 сарын судалгаагаар 160 айл өрхийн 710 хүн амтай, хөдөлмөрийн насны _369 хүн, сургуулийн насны _161 хүүхэд, сургуулийн өмнөх насны_115 хүүхэд, өндөр настан_57 иргэн тус тус ажиллаж амьдарч байна.. Хамгийн өндөр настай ахмад Демеубайн Ахылжан, Базарын Даваажав нар  90 нас хүрч байна. Хүн амын 38,8% ба 68 өрхүүд Ховд аймгийн Жаргалант, Буянт, Ховд сумын төвд оршин суудаг. Нийт өрхийн 30-аад хувь нь 48,6 га газарт тариалан эрхэлэж жилд дунджаар төмс- 250 тн, хүнсний ногоо- 80 тн, усалгаатай хадлан тэжээл- 560 тн зэрэг ургац хураан авч байна. Багийн малчид, тариаланчдад ачааны авто машин  /2-5 тн/  21, суудлын авто машин 36, мотоциколь 118-ыг өөрийн хэрэгцээнд ашиглагдаж байна. Багийн ажлын албанд БИНХ-ын дарга, БИНХ-ын 4 тэргүүлэгч, багийн Засаг дарга, хүн, малын эмч гэсэн бүрэлдхүүнтэйгээр сумын Засаг даргатай байгуулсан “Үр дүнгийн гэрээ”, ”Батламжийн гэрээ”-ны биелэлт, төрийн албан хаагч нарын өдөр тутам мөрдөх ёс зүйн 9 зарчмыг үйл ажиллаганы хөтөлбөрт тусган  ажил үүргээ явууллаж байна

Багийн нутаг дэвсгэрийн хэмжээ 68,4 мянган кв.км газар нутагтай, үүнээс 41,2 мянган км.кв газрыг малын бэлчээр эзэлнэ. Бэлчээрийн нөөц сайтай, бүх төрлийн малд  тохиромжтой, жилд дунджаар 1350-иад тонн байгалийн хадлан авах боломжтой. Багийн нутаг дэвсгэр нь Тэхт, Давдаг, Түмт, Асгат, Бураатын хүрэнгийн уулсыг хамран өндөр уул, дундаж өндөр уул, нам уул, хотгор хөндий, цав толгод, ухаа, гүвээт тал гэсэн үндсэн хэв шинжтэй. Баруунсалаа баг нь сумын төв Дунд ус багийн эргэн тойрноор хилэлдэг учир “Багийн төв”  сумын төвд байралсан. Баруун өмнө талаар сумын Баянбулаг багт, хойт талаар Цагаанбургас багт, зүүн өмнө зүгээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шурга багт, өмнө зүгээс дөлгөөн урсгал мяралзуулсан цэнхэр туузан Ховд голд, Мянгат сумын Давшилт багийн нутагт, баруун өмнө талаар сумын Улаанбураа баг, Буянт сумын Норжин хайрхан багийн нутагт хил залгаа хойноосоо урагшаа сунаж тогтсон, уулт хээр, говь, талын бүс хосолсон их нурын хотгорын мужид оршино. Багийн нутгийн хамгийн өндөр цэг нь Бураатын хүрэн /далайн түвшингээс дээш 3675м/ нам доор газар нь Ховд голын сав газар дахь Хөшөөтийн хонхор  /далайн түвшингээс дээш 1240м/  юм. Багийн  нутаг дэвсгэрт байгаа гадрагын усны тооллого явуулахад  гол, горхи-4, нуур, цөөрөм-5, булаг шанд-15, рашаан ус-3, худаг уст цэг-31 байгааг тогтоожээ. 2010 онд Улаанбаатар хотоос ирсэн “Бодлого судлал”-ын хүмүүстэй хамтран  ВСТ-1 пррограммын зурагт манай багаас өвөлжөө-92, хаваржаа-83, оршуулгын газар, дархан цаазад газар, хадлангийн талбай, нуур, цөөрөм зуслан, намаржаа, дурсгалт газар, гол мөрөн, булаг шанд,  худаг, уст цэг, хашаа хороо гэх зэрэг нийт 380-аад газрыг зурагт бүрэн хамааруулсан ба хадлан, тариалангийн талбай,  өвөлжөө, хаваржааг 70% гэрчилгээжүүлж  малчид, тариаланчид ашиглаж байна.

Цэнгэг ус, үзэсгэлэнт байгальтай Цагаан нуур, Шар нуур, Хаг нуур, Хар нуур, Нарийн гол, Тэхтийн гол, Ховд гол, Сагдуул, Дээд, Доод Түмт, Мөст, Давдаг, Асгад,  Баруунсалаа, Адаг ус, Бэлэн худаг, Ёндон, Тоосон тасаг, Өргөн ширэг, Сэтэрхий, Хөх хад, Хойт салаагийн Очиронбулаг зэрэг булаг шанд, рашаан усыг нэрлэж болох юм. Сартагтайн суваг, Хар чонот, Цагаан толгой, Бураатын хүрэн, Хөшөө чулуу, Баруунсалаагийн хөшөөн чулуу, Сөрт, Сөртийн хөшөө, Давдгийн овоо, Хөшөөтийн хүрэн, Асгат, Улаан харгана,  Хэрэм, Ямаатын улаан, Агуйт, Хиргисүүр, Ачаан давдгийн бөөр чулуу, Согоот, Отгонбаатарын агуй, Дууд чулуу, Дөтчин овоо, Шар хөтөл, Ташлага, Хойлогт хат зэрэг байгалийн үзэсгэлэнт алдарт домогтой түүхт соёлын дурсгалт газрууд байдаг.

Багийн нутагт Монгол Улсын улаан номонд орсон Алтайн зэрлэг сонгино, алтан гагнуур, ямаан сэрдэг, говийн хэрээн нүд, мод, улиас, бургас, улаан, шар ямаан харгана, говийн хялгана, монгол сонгино, цөлийн тайр, монгол сүүт өвс, хохойн хошуу, таван салаа таана, шаваг, шарилж, хиаг, хазаар өвс, хялгана, сонгинлог ургамал, будархаг өвс, халгай, дэрс, сахилдаг, шувуун тарлан, улалз зэрэг унаган ба завсарын ургамлууд ургадаг. Мөн  хонин, ямаан зээргэнэ, хэрээ нүд, шувуун тарна, юм дүүжин, тошлой, чацаргана,  шар мод, чихэр өвс, уулын цай, алтайн ганга, намгийн хувилганга, таван салаа, агь, зоосон цэцэг зэрэг эмийн ургамал элбэгтэй. Алт, шохойн чулуу, шар зос, шар шавар, цайр, зэс  зэрэг ашигт малтмалтай. 2011оны 6 сарын 30 өдрийн сумын ИТХ-ын  02 – дүгээр тогтоолоор Хар усны сав газрын 1421 га, Улаанхарганы Баянулаанд  593,3га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.

 Ан амьтан: Сээр нуруутанаас: Аргал, угалз, янгир, зэрлэг гахай, чоно, үнэг, мануул, минж, заарт харх, өмхий хүрэн, хатны сусар, зараа, тарвага, зурам, үен, муур, сохор номин, хадны барагчин, ...

Хэвлээр явагчдаас: Хонин гүрвэл, могой гүрвэл, замба гүрмэл, рашааны могой, хорт могой, бамбай хоншоорт могой, ...

Шувууны ангиас: Тас бүргэд, шонхор шар шувуу, хойлог, харцага, элээ, шагай хэрээ, хараацай, багабаатар, өвөлж, бор толгойт шонхор, ятуу, галуу, хун, тогруу, бор шувуу, болжмор, хатны тагтаа, гургуул, уран бялзуухай, тагтаа ...

Шавжийн ангиас: Аалз, тэмээн аалз, хар бор шоргоолж, хүрэн цох, хар цох, царцаа, эрвээхэйнүүд, чийгийн улаан хорхой, шумуул, ялааны төрөл бусад ан амьтанаар баялаг юм.

Тус баг нь бэлчээр ашиглах Гол, Уулын гэсэн 2 хэсгээр мал аж ахуй эрхэлдэг. Сүүлийн 4 жилд малын тоо толгой нь төрлөөр өсөж 2013 оны жилийн эцсийн байдлаар тэмээ_151, адуу_1161, үхэр_1530, хонь_13459, ямаа_17613, бүгд_33,914  толгой мал тоологдсон ба бүх малын _51,9 хувийг ямаа нь сүрэг эзэлж байгаа. Багийн малчин өрхүүд 100 хувь 60-80 к.вт нарны бага оврын цахилгаан үүсгүүрээр, 60-аад хувь нь олон сугийн телевизийн антенээр хангагдсаж хөдөөгийн малчин өрхүүд 5-60 төрлийн телевизийн суваг үзэх бүрэн боломжтой.

Манай багт Жантекей, Молхы, Харахас, Ители, Жадик, Шеруши, Шыбарайгар, Сарбас, Найман, Уйгар, Дүнген, Мянгад болон 30-аад сумын уугуул Өөлд овгийн малчин айл өрхүүд байдаг. Тэд их ажилсаг, тусархаг, зочимтгой, цайлган цэтгэлтэй хүмүүс юм.

Багийн өөлдөөс гарсан алдартнуудын түүхээс дурдвал: Н.Сономцэрэн, Ц.Бэгз, Б.Равжав, Г.Лхамцэрэн, Ц.Дамбаравжаа болон Ц.Лувсан, Ц.Лувсандагваа зэрэг баян, номч лам нар байсан. Монгол улсын хөдөлмөрийн баатар Н.Цэрэнпил, Монгл Улсын Ардын жүжигчин А.Загдсүрэн, гавъяат багш Г.Дашдондог, ахмад дайчид Ц.Жамба, Ц.Дамдин, Ц.Дамдинсүрэн, Ц.Гүнчин-Иш, Д.Банзрай, А.Санчиржав, Б.Шаврай, Монгол Улсын сайн малчин, аймгийн алдарт уяач Л.Дамдинжамц, Г.Нямдорж, Аймгийн аврага, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Б.Пүрэвжав, Аймгийн аврага малчин Ж.Сайнбаяр, Аймгийн алдарт уяач Л.Надмид, Б.Төрөө, Б.Галаа, Ц.Үлэмж, сэхээтэнүүд  Д.Мягмар, 2011 оны оюунлаг гэр бүл Ё.Дэлэг, Б.Цэрмаасүрэн нар, Б.Дэлээ, Агвааны Базарсад, Онц тээвэрчин Т.Давааням, Н.Насан-Очир, Ховдын мэдээ сонины эрхлэгч Самданхүү, Бямбасүрэн, Аудитор Ш.Нарантуяа, Сономын Оюундэлгэр, Д.Баатарчулуун,  багш Ц.Баттогтох, Ц.Хишигтогтох, Ц.Цэнд-Аюуш, Ц.Буянхишиг, Ц.Отгонхишиг, Ц.Цэцгээ, А.Сайнсүүл, Бизнесмен П.Энхтайван, Д.Хосбаяр, С.Отгонбаяр, Б.Батболд, Ц.Батжаргал, аймгийн арслан Ц.Лхамсүрэн, Д.Пүрэвжав, Ж.Батбаяр, аймгийн заан Л.Мижид, А.Жамц, Л.Жамцран, мөнгөний дархан гэж алдаршсан Н.Дорж түүний хүү Д.Мишиг Галдан бошгот хааны зургийг бүтээсэн юм. Эдгээр иргэд манай багаас төрөн гарсан алдар нэртэй өөлдийн угуул иргэд юм.

Сум багийг үүсгэн байгуулсан, багаа хөгжүүлэх, өнөөгийн хөгжилд хүрхэд нойр хоолоо үйл огоорон алжаал амралтаа мартан гар бие, сэтгэл оюун ухаан, эр зориг, авхаалж  самбаагаа зориулан, ажиллаж амьдарч байгаа ахмад, залуу үеийнхний иргэд, алдар гавъяатууд олон байдаг билээ.

 Баруун салаа багаас улс, аймаг, сумын алдар гавъяа, шагнал авсан иргэд: Мусрайм Төкей, Көшей Баян сумын “Дархан ээж”,  Смагул Зияхан сумын  ”Саран ээж“, “Ардын хувьсгалын 80 жил” медаль, Сансызбай Хадиша, Демеубай Ахылжан, Шөпбай Хамила  сумын “Буянтай ээж”,  Оронбай Сапи, Е.Хияхан багийн “Буянтай ээж”, Тохай Хавдыл, сумын “Манлай эцэг”  “Аймгийн хүндэт иргэн”, Мырзагалым Сандугаш сумын “Манлай эцэг”,    Данаагий Сетерхан Аймгийн хүндэт иргэн, “Алтан гадас” одон-2 удаа, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Улсын аварга” малчин, “Аймгийн аварга” малчин-2 удаа, Шакиртбай Хажынавый “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, “Ардчилсан намын 20 жил” медаль, “Аймгийн аварга” тракторчин, “Ардын хувьсгалын 90 жил” медаль, Ихра Схах “Алтан гадас” одон, Хуттыбай Адил, Махбал Хабылхаг  “Хөдөлмөрийн хүндэт” медаль, Хонхатай Түстикбай /олон жил нэгдэл, сум, багийн удирдлгаар ажилсан/ МУЗ-ийн газрын жуух, Хайрат Ахба МУЗ-ийн газрын жуух “Аймгийн аварга” тууварчин,  Сансызбай Адебиет,  Сансызбай Ансар “Улсын тэргүүний” анчин, Райхан Мархаба “Аймгийн аварга” малчин, Засгийн газрын хүндэт жуух бичиг, “Ардын хувьсгалын 80 жил” медаль, Аубакир Машол, Хавас Зулхаж  “Аймгийн аварга” малчин, Муха Халидолда, Халидолда Амандых, Көшкенбай Асидолда, Хастани Хизатбек, Мауитхан Оралбай нар  “Аймгийн алдарт” уяач, “Мянгат малтан Рамазан Хажыхали, Шерикхан Алманбет, Авил Бахытхан, Уалидолда Хизат,  “ХАА-н тэргүүний ажилтан”, “Ардчилсан намын 20 жил” медальт Асидолда Болатбек, “Ардын хувьсгалын 90 жил”, “Ардчилсан намын 20 жил” медаль Хавдол Жанкельд,  Сумын тэргүүний тариаланч Хасынбай Жанибек, Назитхан Серикбол, Сумын сайн малчин, “Ардын хувьсгалын 80 жил” медальт Навихан Сесерхан, Машол Хуан, Хыланбай Хоянбай, Хайсар Ихтихат, Сумын алдарт уяач Хавдол Баатаркельд, Мархаба Даулетхабыл, Оралбай Ербол нар Шерикхан Хуматай- “Ардын хувьсгалын 80 жил” медаль, Ховд аймгийн “Хүндэт” тэмдэг, “Сумын сайн малчин”, “Аймгийн  сайн малчин”,  Астами Сьез- “Сумын сайн малчин”, “Аймаг, сумын алдарт” уяач,  “Мянгат малтан”-2 удаа, “Аймгийн сайн” малчин,  Жаже Авдихарим Хаж цолтой  “Сумын хүндэт” иргэн,  Халхабай Ауталив- “Мянгат малтан”-5 удаа, “Сумын сайн” малчин, “Аймгийн тэргүүний” малчин , “Ардчилсан намын 20 жил”, “Ардын хувьсгалын 90 жил” медаль, ХАА-тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт” медаль, Смагул Ахтан- ХАА-н тэргүүний ажилтан, “Ардын хувьсгалын 90 жил” медалиар шагнагдсан алдартнууд манай багийн бахархал байдаг юм.

Баргиад, багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс: М.Адбаш, Маутхан, Шагдар, Т.Хумашбай, Т.Хаппай, Абилхан, Самселхан, Х.Шөгейбай, Т.Байтаза, Е.Миземхан, А.Аман, М.Мажай, Т.Назитхан, Т.Схах, Т.Домисхан, Р.Анес, Х.Камелхан, М.Лесхан, Х.Өнерхан, С.Ансар, М.Баярсайхан, Х.Жанкельд 2008 оноос хойш ажиллаж байна.

 

 

 

 

                     Багийн танилцуулага бичсэн:

Багийн Засаг дарга                                 Х.Жанкельд

 

 

 

 

 

 

 

 

 

 

Багийн Иргэдийн Нийтийн                          Багийн засаг дарга  Х.Жанкельд

 хурлын дарга А.Болатбек