Баянбулаг баг


 

 

          Ховд сумын Баянбулаг багийн засаг даргаар Жавах овогтой Серикбол, Багийн ИНХ-ын даргаар Хамит овогтой Тилеубердь нар сонгогдон ажиллаж байна.

Òус баг нь 142 өрх, 645 хүн ам, 110 өвөлжөө, хаваржаатай, хүн, малын эмчтэй, аймгийн төвөөс 30 км, сумын төвөөс 30 км зайд оршдог ба өмнөд талаараа Жаргалант сум, баруун талаараа Дуут  сум, хойд талаараа Баян-өлгий аймгийн Дэлүүн сумтай тус тус хилэлдэг. Монгол улсын хөдөлмөрийн баатар 1, Улсын аварга малчин 3, Аймгийн аварга малчин 5, аймаг сумын алдарт уяач 5 бий.

2013 оны жилийн эцсийн байдлаар 645 хүн ам тоолуулсан, сумын хүн амын 20 гаруй хувийг эзэлдэг байна. Мөн оны жилийн эцсээр 35140 толгой мал тоолуулсан. Үүнээс:

  • Тэмээ – 180
  • Адуу – 1085
  • Үхэр – 640
  • Хонь – 11614
  • Ямаа – 26370 нийт – 39889 толгой мал тоолуулсан байна. Сумын хэмжээгээр мал сүргийн тоогоор нэг дүгээр байр эзэлдэг.

 Хөх сэрхийн дархан цаазат газар оршдог ба нийтдээ 50 орчим км урт, 20 орчим км өргөн 659 мянган дөр.км хамарч Ховд, Дуут, Баянөлгий аймгийн Дэлүүн сумын нутгийн нэг хэсгийг эзэлдэг. Энд аргаль, угалз, янгир, суусар, шилүүс, ирвэс, нохой зээх, мануул, хярс, ирвэс, хойлог, ахун, ёс, тарвага, тас, бүргэд зэрэг ан гөрөөс жигүүртэн шувууд элвэг юм. Хөх сэрх нуруунд ургамалын судалгаа, ангийн тооллого явуулж 5000 орчим ан амьтан, ургамал зүй байгааг тогтоосон байдаг. Хөх сэрх нуруу Ховд аймгийн төвөөс баруун тийш 70 км зайд оршино. Хөх сэрх дархан цаазат газарт аялал жуулчлал эрхлэх бүрэн боломжтой.

Багийн төвд Баянбулаг зуслан байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Тус зуслан нь 4 байртай, клуб, 110 хүүхдийн суудалтай зоогийн газар, номын сан, эмнэлэг, 8 айлын орон сууц, биеийн тамирын талбайтай бөгөөд жил бүр 50-60 тонн хадлан, авч байна. Одоогийн байдлаар Баянбулаг багийн малчдаас өдөрт дундажаар  100 литр сүү, 70 кг мах, авч хоолондоо хэрэглэдэг. Сурагчдын хоорондоо танилцаж, чөлөөт цагаараа англи хэл, комьпютер сурах боломжтой, байр нь тохилог тав тухтай оршинтой.  Энд насанд хүрэгсдийн амралтын газар нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах чадвартай, 100 хүний суудалтай зоогийн газар, 6 айлын орон сууцтай.

Багаас төрөн гарсан алдартнуудаас нэрлэвэл: Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Харай, Түүхийн ухааны доктор Х.Зардыхан,  Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга асан Ш.Багдал, Ховд сумын засаг дарга Ш.Ерболат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Дырдубай, К.Харахат, багш А.Ховдабай, ня-бо А.Елемес, Е.Хуантхан, бизнесмен К.Авилхасим нарын 40 гаруй сэхээтэн төрөн гарсан түүхтэй.