Дунд ус баг


2013 оны жилийн эцэсээр 8892 толгой мал тоолуулсан 139 өрх 620 хүн амтай нийт хүн амын 60 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг.Нийт өрхийн 40 хувь нь газар тариалан эрхэлдэг ба мал аж ахуй газар тариалан хослон эрхэлдэг.Төсөвт байгууллагууд 136 төрийн албан хаагчид ажиллаж байна.Сургуулийн насны 249 хүүхэд суралцаж байна.

Иргэдийн хурал,Засаг даргын Тамгын газар,Хүн эмнэлэг Цэцэрлэг,Сургууль, төсвийн байгууллага, Төрийн банк ,Хаан банкны тооцооны төвтэй, дэлгүүр 9,  гауанз 1, анхан шатны хоршоо 1, үхрийн ферм 3, блокны үйлдвэр 1,дугуй засвар 2, шохойн үйлдвэр 2, цагаан идээ боловсруулах цех 2, талх нарийн боовны цех 1, оёдлын цех, авто засвар 1,үйл ажиллагаа явуулж байна.

2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр дараах бүтээн байгуулалтын ажил хийгдсэн.Үүнд:

Сургуулийн хайстай хашаа 500 м, 31,8 сая төгрөг, Марсай-дэлгүүрийн арын хашлага 7.6 сая, Нийтийн халуун усны барилгын их засвар 31,6 сая,халуун усны усан хангамж бий болгохоор худаг 8 сая төгрөг,  Улаан худгийн засвар 1.8 сая төгрөг, Эрүүл мэндийн төвийн дотоод тохижуулалт 6.5 сая төгрөг, Цэцэрлэгийн халаалтын засвар 1.5 сая төгрөг, Стадионы дээд талын ногоон байгууламж 3.2 сая төгрөг, Сургуулийн 2 ангийн ширээ сандал, Залуу малчдыг малжуулах журмаар 4 малчинд 8 сая төгрөг зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж , казахстан телевизийн станцын суваг суурилуулах, гаднах барилгыг барих ажилд 12 сая төгрөг  батлагдаж хийгдэх шатанд байна.

Сум хөгжүүлэх сангийн санхүүжилтээр үнээний ферм 2, чацаргана ногоон байгууламж 1, мужааны цех 1, аялал жуулчлал 1, блокны үйлдвэр 1,оёдлын цех 1, төслүүд тус тус олгогдож үйл ажиллагаа явуулж байна.

Дунд ус багаас дараах алдар цуутай улс, нийгмийн зүтгэлтнүүд төрөн гарсан.Үүнээс

1.Монгол Улсын Гавьяат эдийн засагч Абдий Шайзан

  •  Аймгийн Статистикийн хэлтсийн даргаар 1964 оноос эхлэн 1991 хүртэл 27 жил, 1991 оноос Ховд сумын Тариалан нэгдлийн ерөнхий хорооны дарга, 1992-1996 онд сумын ИТХ-ын дарга, 1999-2000 онд сумын Засаг дарга, 2000-2004 онд сумын ИТХ-ын даргаар тус тус ажиллаж байсан.

Хөдөлмөрийн гавьяаны улаан  тугийн одонт Райхан Хасымхан

  • 1965-1973 онд Ховд суманд Ерөнхий зоотехник,1974-1989 онд Манхан суманд зоотехник Тасгийн эрхлэгч,1990-1992 Ховд суманд МАХН-ын үүрийн дарга,1998-2012 он хүртэл Бесхазна мал эмнэлгийн захирлаар ажиллаж байсан

           Алтан гадас одонгоор шагнагдсан хүмүүс С.База, Х.Шилдебай, Ш.Хафез, А.Хобдабай,О.Шакерман,Х.Дарьгерхан,Ш.Гаукар,Э.Бахыт Х.Тохтархан

Хөдөлмөрийн хүндэт медалиар Х.Хумархан,К.Авсадыхс/Спортын мастер/, Б.Темирхан, Х.Нурхия, Д.Жолды,ТСолтаншарав, М.Өмирбек / спортын дэд мастер/ нар

Төр захиргааны тэргүүний ажилтнаар: Засаг даргын Тамгын газрын дарга Х.Өнерхан

Байгаль орчины тэргүүний ажилтнаар: Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Бахыт, Байгаль орчны Улсын байцаагч Ш.Айбол нар

ХХАА Тэргүүний ажилтнаар: Т.Дөненбай,Ө.Хуанбай,Ш.Ерболат,Т,Хунанбай нар

Санхүү банкны тэргүүний ажилтнаар:Бе.Хуантхан,Е.Хуантхан Д.Жолды нар

Боловсоролын тэргүүний ажилтнаар: Д.Манат,Х.Акей,М.Камерия Х.Көкек,А.Зейнепхан нар

Онц тээврчинээр:А.Төлеухан М.Өмирзах Х.Хумархан,С.Кенжехан Х.Хурманхан, Х.Бахытжол нар

Харилцаа холбооны тэргүүний ажилтнаар Х.Харлагаш

Соёлын тэргүүний ажилтнаар :Х.Бати, Ш.Хафез нар

Эрүүл мэндийн тэргүүний ажилтнаар:Х.Сауле,Р Мутай,Ш.Гүльзада,Х.Марияшхан,Х.Жаукар, Т.Роза нар

Худалдааны тэргүүний ажилтанаар:Е.Хуантхан,Т.Солтаншарав,М.Хадай,М.Хамбар,Ш.Алтанхан, Б.Айбат нар

Аймгийн тэргүүний тариаланчаар Ж.Адай.

Сумын тэргүүний тариаланчаар: М.Серикберген,Ж.Билимбек,А.Саяхат нар

Сумын оюуналаг гэр бүлээр Е.Бахыт Б.Хуралай,Багийн оюунлаг гэр бүл С.Кенжехан,Р.Мутай,Э.Хуантхан,Х.Акей нар

Сумын Буянтай ээж М.Сагила Багийн Буянтай ээж Д.Азиза,И.Зейнел

Сумын үлгэр дуриалалтай аав Ш.Хафез М.Хадай Багийн үлгэр дууриалалтай аав А.Төлеухан нар

       Тус Дунд ус баг нь ажлаараа 2007 онд аймгийн “Жишиг баг”, 2009 онд аймгийн “Тэргүүний ажиллагаатай баг”  2010 онд сумын тэргүүний ажиллагаатай багаар тус тус шалгарч байсан.

 

Тус багийн багийн ИНХ-ын даргаар  Х.Абай А.Ховдабай,2000-2004 он, Ш.Айбол 2004-2008 он,Т.Дөненбай 2009-2012 он, Ж.Асылбек 2013 оноос

Багийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс:Тотай Рахат 1992-1994 он, Хаумен Тохтархан 1994-1996 он,1996-2000 он, Тастаган Солтаншарав 2000 оноос одоо хүртэл